2010-06-06

Соосайн оньсого

Өнөөдрийг ТВ үзэж хэвтсээр өнгөрүүллээ. Өдөржин дэмий хэвтсэний шанд ганц сайхан нэвтрүүлэг олж үзээд, нүд нээгдэж, сэтгэл бадарсаныг яана. "Эх орон" гэж шинэхэн сувгаар "Эх орны гайхамшигт уран зургууд" ч билүү, иймэрхүү утга бүхий нэртэй нэгэн нэвтрүүлэг гарч байх юм. Энэ нэвтрүүлгээр Монголчууд бидний дунд төрөөд, чимээгүй ч "суутай " амьдраад буцсан нэгэн гайхамшигт зураачийн тухай олж мэдэв. Бишрээд, бүр хэлэх ч үггүй болж ... Тэрхүү зураачийн нэгийн Г.Соосай хэмээх бөгөөд 1929 онд төрж, 73 насыг зооглоод, 2002 онд бурханы орноо заларсан байх юм. Зураачийн уран бүтээлийн өвийг нь бидний сайн танил, эмч Б.Болдсайхан цуглуулан хадгалж байдаг юм байна. Түүнд Г.Соосай зураачийн 400-гаад зураг бий бөгөөд бороотой жил үерт урсчих шахсан суут бүтээлүүдийг нь хүүгээс нь худалдан авч, Дэнжийн мянга дахь навсгар амбаараас нь гаргаж авсан нь Монголчууд бидэнд ямар их хувь зол болоо вэ гэж бодон баясахын хамт сургаар мэдэх цагаан халаадат ахад учиргүй баярлангаа ганцаар баахан хөөргөнтөж суув гэж. Зураачийн өөр олон бүтээл нэр бүхий хүмүүсийн гар дээр байдаг гэнэ.

Бүхий л насаараа хавчигдаж, гадуурхагдаж, хөдөөх суурингуудад гуанзны хана адрын хээ эрээлж суухаас өөр ажил оноодоггүйд нь нам төрдөө гутаж явсан энэ суут хүний зургууд үнэхээр "ГОЦ" юм. Бүр 60-аад оны үед зурсан дэндүү тасархай өнгөний тавилт бүхий абстракт зураг байна. Нэгдэлжих хөдөлгөөний үеийн Монголын хөдөө аж ахуйн тухай ямар лут лоозогносон зургууд байдаг байсныг 80-аад оны дунд үеийн хүүхэд би хүртэл мэднэ шүү дээ. Тэгтэл Соосай зураачийн "нэгдэлжсэн" зургууд дүрслэлийн хувьд тэс өөр, өнөөх сүржин лоозогнолуудын өчүүхэн тусгал ч үгүй, харин ч бүр дүрслэл нь амьдран буй нийгмийнхээ шог сожуу талыг, өнгөний шийдэл нь хар бараан талыг нь тусгаад тун ч "эсэргүү" бүтээлүүд болжээ. Социализмын тунчиг хаалттай нийгмийн үед, мөнчиг хүнд шахалтан дор яаж тийм абстракт, яаж тийм авангард, яаж тийм creative байж чадав аа гэж биширч гүйцсээр нэвтрүүлгийг дуусгалаа. Шүтэж явах шинэ БААТАРтай боллоо. Зургуудыг нь эхээр нь олж үзэх цаг тун удахгүй гэж найдаад Г.Соосай зураачийн тухай Го.Аким гуайн 1991 онд "Ил товчоо" сонинд бичиж байсан нэгэн нийтлэлийг нь дор оруулав. Харамсалтай нь надад та бүхэнд сонирхуулах ганцын зэрэг боловч зураг олдсонгүй.

Соосайн оньсого
Го.Аким
Ил товчоо сонины 1991 оны хоёрдугаар
сарын 11-ний дугаар №5

Зураг зурахуй дур гурван зүйлийн арга буй. Тэргүүн дур өөрийн сэтгэлээс төрөгдөж зурах, хоёр тур багшийг дагаж ёсоор зурах, гурав тур бодитойг барьж адил зурах, энэ гурваас эрхэм нь санаанаас төрөгдөж зурах нь маш эрхэм...


Инжанашийн «Хөх судар» романыг сөхөх тоолонд л энэ өгүүлбэр нүдэнд тусдаг юм. Анх үзэхдээ их л олзуурхан зурж тэмдэглэсэн болоод тэр юм болов уу даа. Тэгээд унших бүрийд манайхны шадархан л оньсого хэмээн сэжиглэж, хийсвэр хэмээн шоовдорлож байсан сэтгэлгээний урлагийг их зохиолч бүүр XVIII зуунд эрхзмлэн үзэж байж дээ гэсэн сэтгэл төрдөг. Улмаар Инжанаши маань 60, 70-аад оны үед аж төрж байгаад дээрх зүйлийг хэлсэн бол МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол гаргуулах байсан даа гэхээс хирдхиймээр болдог. Их романч маань XVIII зуунд амьдарч байсан нь юутай аз, тэгээгүй бол ардын зураач Цэвэгжав. зураач Соосай нарын л адил болох байсан. Тийм ээ, тийм, тэдэнтэй л адил хэлмэгдэх байсан. Гэтэл өчүүхэн миний мунхаглахад, манай дүрслэх урлагийн замнах нэг гол зам тзр л байсан болов уу. Гэтэл дүрслэх урлаг маань «бодитойг барьж адил зурах» аргаар л явчихсан, өөрөөр хэлбэл, европ зүгийнхний элээж элээчихсэн зам руу муруйгаад орчихсон. Гэвч «сэтгэлээс төрөгдөж зурах» аргын хэрэгтэйг, 20-р зууны монголын давтагдашгүй зураг гэж хойч үеийнхний бахдан үнэлэхээр тийм зураг бүтээх ёстойг эрт ухаарсан зураачийн нэгэн бол Соосай. Харин тэгж ухаарсныхаа горыг мөн ч удаан эдэлсэн дээ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэг л болсон.

Хорин жилийн дарагдал буюу
Хаалга тогших чимээ


Соосай гэж оньсого шиг яасан сонин нэр вэ? Түүнийг угаахад нь адисласан нэр Цогтбаатар. Өвдсөнийх нь дараа сольсон нэр Санжаанамдаг. Жаахан томроод ирзхэд нь номын багшийн айлдсан нэр Содномсамбуу. Өөрийнх нь сонгож авсан уран бүтээлийн нэр Соосай (Содномын Со, Самбуугийн Са). Францын Пикассо арав гаруй нэртэй байсан байхад монголын Соосай дөрвөн нэртэй байхад ч яах вэ дээ. Овог боржигон, эцэг Гомбо, угсаа тайж. Уугуул нутаг Дорнод аймгийн Гурванзагал сум.

Энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд, дүрслэх урлагийг намын үзэл суртлын хүчтэй зэвсэг, дүрслэх урлагийн ажилтанг үзэл суртлын фронтын дайчин байлдагч гэж МАХН үзэж байлаа. Монголын урчуудын эвлэлийн хорооны ажлын тухай Улс төрийн Товчооны 1989 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 28-р тогтоолд ч ингэж нутлан заасан байгаа. Нэг бодоход, зураачдыг маш лутаар үнэлжээ. Нөгөө бодоход, тэр нь тэднийг хааш нь ч хөдөлгөхгүй, сэтгэлгээг нь хүлэх арга байжээ. Ингээд л социалист реализм буюу бодитойг барьж адил зурах зарчмаас огт ондоогоор зурсан хүнийг "үзэл сурталгүй бүтэзл" гаргадаг, хөренгөтний урлагийн хэлбэрдэх барилыг дууриасан хийсвэр зураг зурдаг, харш үзэл суртлын нөлөөнд ямар нэгзн хэмжээгээр автагдсан, урлагийн хөгжлийг удирдах намын удирдлагын марксч-ленинч зарчмын эсрэг чиглэсэн хариуцлагагүй үг өгүүлэл гаргасан» гэж буруутгаж байлаа.

«Нарны дуулал» гэсэн хийсвэр зураг зурлаа гэж, түүгээр барахгүй «нам биднийг дээрээс дарж байна, зураач бидэнд эрх чөлөө хэрэгтэй» хэмээн хэллээ гэж баалуулсан хүн бол Соосай. Гэхдээ Соосайн одоо хэлэх нь: «Би яг тэгж хэлээгүй юм аа. Хотын намын хорооны үзэл суртал эрхэлсэн нөхөд бидний зурсан сайхан сайхан зургийг үзэг харандаагаар эрээчээд засчихсан байдгийг л хэлж байсан юм. Гэтэл тэр маань нам биднийг дарж байна гэсэн үг болоод л томроод явчихсан» гэсэн. Юм гэдэг сонин. Соосай одоо «би яах аргагүй тэгж хэлж байсан» гэвэл л МАХН-ын эсрэг тэмцэж байсан баатар болоод эргэчих байлаа. Гэтэл зураач тзгсэнгүй, Үүнээс нь Соосайг шударга нь дэндсэн хүн юм даа гэж бодогдсон. «Намайг хэлмэгдсэн гэхэд хэцүү, хэлмэгдээгүй гэхэд хэцүү. Зурсан зургийг маань авах газар олдохгүй, үзэсгэлэнг минь гаргахгүй, ердөө л хорин жил намайг мартаж орхисон» гэж тэрвээр нэмж хэлсэн. Үүнээс нь Соосайг даруу нь дэндсэн хүн юм даа гэж давхар бодсон. Хорин жил, чилийсэн хорин жил! Нэг хүний амьдралд бол мөн ч урт хугацаа яа даа! Гэтэл тэр урт хугацаанд уран бүтээлчийн хийж бүтээсэн нь зориулагдсан үзэгчиддээ хүрэхгүй байна гэж бодоод үз л дээ. Уран бутээлч хүн бүтээл туурвилаа, Соосай гуайн өөрийнх нь хэлснээр «мэлрүүлээд таг дуугүй болгож орхих» уран зургаа үзэгч олондоо толилуулж, урлан бүтээхийн жаргалыг эдэлж явах ёстой. Үүний тулд л зураач тэнгэрээс заяадаг бус уу.

Гэтэл Соосайг үзэгчээс нь, тэр жаргалаас нь хорин жил салгажээ. Энэ хорин жилд юу эс үзэв. 1971 онд угийн сайн хань нь нас барж, улаан цоров хэдэн хүүхэдтэй хоцорч, шар махтайгаа хатсан. Нэг бүдрэхэд долоо бүдрэх гэгчээр энэрэлгүй хатуу хорвоогийн шорвог гашууныг амсахдаа «уруудахад буруудах гэгч үйлийн үргүй үнэн юм даа» гэж гутраад хар усанд дуртай болж ч явжээ. Архаг архичин нэрийг ч дуулж үзжээ. Гэвч Завханы Тосонцэнгэлд ганц сар ажидлахдаа эртний эд өлгийн зүйлс шохоорхон хөөцөлддөгийнхөө ачаар Даяндээрхийн Дамдин зайран гэдэг сайн хүнтэй сайхан танилцаж, ид шидийнх нь хүчээр архи дарснаас гарсан. «Чи бид хоёр энд уулзаж, чиний замыг би засч байгаа нь бидний урьд насны төөрөг» гэж Дамдин зайран айлджээ.

Нээрээ ч Нямсүрэн гэх ааль ааш сайтай эмэгтэйтэй хань бүл болж эхээ санаад бэтгэрсэн хүүхдүүдийнхээ элгийг дэвтээсэн. Харин уран бүтээлчийн хувьд онхи мартагдсан хэвээрээ л байлаа. «Хадны даяанч мэт байдалдаа хүн дасдаг юм билээ» гэж Соосай ярьсан. Өглөө гэргий нь ажил төрөлдөө, хүүхдүүд нь сургууль номдоо явна. Соосай хаалгаа түгжчихээд, цаасаа дэлгээд, бийр будгаа бариад сууна. Сэтгэлдээ төрсөнийг цаасан дээр буулгаад эхлэхэд, знэ ертөнцийн хамаг бүхэн мартагдаж, зурж байгаатай нь бие сэтгэл нь уусан нийлээд цаглашгүй өнгөтэй нэгэн ертөнцөд орж явчих шиг болно. Зураачийн жинхэнэ онгод нъ орж байгаа нь тэр. Ийнхүү гэрийнхээ дөрвөн ханын дотор онгодоо бадрааж, ухаанаа тэтгэнэ дээ. Гэртээ бол хана нь ч гэсэн тус болдог гэсэн гадаадын нэг зүйр үг үнэн ч юм уу. Өнгийг тэгж тавьдаг, гэрлийг тэгж гаргадаг гэж хэн ч түүнд заагаагүй. Өөрөөр хэлбэл Соосай «багшийг дагаж ёсоор зурах» замыг ч огоорчээ. Ёстой л өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв гэдгээр л явсан. Нам засгийн, дүрслэх урлагийн байгууллагын удирдах хүмүүст өөрийг нь нүүргүй болгосон тэр л замаараа зүтгзсэн. Манайд ингэж эр морь харайсандаа гэж шантралгүй зүтгэсэн уран бүтээлч олонсон бил үү? Ээ дээ цөөхөн, бүр хуруу дарахаар цөөхөн.

Заримдаа Соосай зургаа зурах цаасгүйдэж урчуудын эвлэлийн хороогоор очиж, цаас гуйхад өгөхгүй, тэгэхэд нь өрөөсөн тал дээр нь юм эрээчээд хаячихсан цаас олж аваачаад цэвэр тал дээр нь зургаа зурна. Зарлалын цаасны ар дээр зурсан зураг Соосайд олон байна. Тэр ч байтугай өөрөө дахин хуулж чадахгүй зураг ч тийм цаас дээр байдаг гэж хэлсэн. Соосай зураад л байлаа. Гэтэл түүний зурсан нъ гэрийнх нь дөрвөн хананаас гарахгүй байлаа. Тэр аргагүй ээ. Зурж байгаа барил нь хийсвэр төдийгүй сонгож авсан сэдэв нь түүх. Тийм ээ, тэр үед зарим зураач Бал даргынхаа гэрэл зургийг гэр бүлийнх нь хүнийхтэй хуулаад алдар гавьяаны оргилд амархан гэгч гарч байхад Соосай Чингис богдынхоо хөргийг сэтгэлийнхээ дуудлагаар зураад л сэрдэгдэж хардагдаж, сэжиг ажигт орж байсан.

80 хэдэн оны дундуур нэг орой хаалгыг нь хүн тогшчээ. Хаалга тайлбал, хоёр залуу орж ирээд, нийгмийг аюулаас хамгаалах яамны улаан үнэмлэх үзүүлээд, «Та Чингис зурдаг хүн гэнэ, Зургаа үзүүл» гэжээ. Түүхэн сэдэвтэй дал, наяад зургийг нь үзээд явахдаа «Та үнэхээр их юм хийж байгаа хүн байна» гэж магтсан боловч «Дахин уулзаж ярих юм бий» гэж сүрдүүлсхийжээ. Зураг нь үзэсгэлэнд тавигдахаа байгаад арав гаруй жил болж байсан Соосайг Чингисийн хөрөг зурж байна гэж мэдсэнд нь Нийгмийг аюулаас хамгаалах яамыг үнэхээр УРТ чихтэй гэмээр юм уу. Хэдэн өдрийн нь өмнө тэднийхээр ирж, зургийг нь үзсэн хэдэн зураачийн заримыг нь үнэхээр урт хошуутай гэмээр юм уу. Эсвэл аль алин нь гэмээр юм уу. «Зураач нь зураачаа дөнгөөд байдаг юм даа» гэж Соосай гутрангуй хэлж байсан. Жаран есөн оны зарт тогтоол ч хоёр гурван зураачийн матаас бичгээс л үндэслэн гарсан гэдэг.

Эргэх наран ээлжилдэг гэнэм. Зудтай өвөл өнгөрч, урьтай хавар ирлэз. Хорвоод Соосай гэдэг зураач байдгийг мартуулах шахсан хорин жил енгөрч 1989 оны өвлийн эхэн сар гарлаа. Хотолд сайн нь олон байдаг болохоор олон сайн зураач нөхдийнх нь шаардсанаар Соосайн уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ. «Үзэсгэлэн нээхийн урьд шөнө би үнэндээ унтаж чадаагүй. Өглөө эртээ Дүрслэх урлагийи музейн гадаа ирээд, музей нээгдэхийг хүлээсэн» гэж Соосай гуай ярьсан. Хорин жил «харанхуйд» хоригдсон бүтээлээ «гэгээнд» гаргаж, хотолдоо барих шиг сайхан юм хаана байх билээ дээ! Тэртээ 1968 онд «намын эсрэг үг яриа гаргасан» гэзд хасуулж байсан Урчуудын эвлэлийн шагналаа ч авч магнай тэнийлээ.

1948 оноос «Учиртай гурван толгой»-н Нансалмаа, «Жаргалын зам»-ын Халиун болон дуулж, «Шарай голын гурван хаан» жүжгийн Оромгуад тоглож, энэ насаа дуурь бүжгийн хүрээлэнгийн тайзтай холбосон боловч «Соёлын тэргүүний ажилтны тэмдэг» ч үгүй тэтгэвэртээ гарсан Нямсүрэн авгай тэр бэрх жилүүдийн тухай ярихдаа «Амь зуухад мөн ч хэцүү байсан шүү. Миний 500 төгрөгөөр ихэвчлэн аргацаах хэрэг гарна. Хүн амьтнаас мөнгө зээлээд, цалингаа буухад түүнээ төлөөд л, ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд л явдаг байсан. Гэвч Соосайнхаа зургаа урам хугаралгүй, цөхөрч мохолгүй зурсаар байхад нь сэтгэлий нь аль болох тайван байлгах гэж мэрийдэгсэн. Энэ маань төрөлхийн хачин авъяастай хүн юм аа. Зураг нь сэтгэлээс нь, дотроос нь оргиж гарч ирээд байдаг» гэсэн юм. Жинхэнэ ханийн чин сзтгэлийн энэ үгийг сонсохдоо уран бүтээлчээ бид хэдийд хайрлаж сурна даа гэж харлан бачимдаж байсан дотор минь түр ч гэсэн тавиран цэлмэж билээ.

Г.Соосай "Модод" 1983 оны бүтээл
Зургийг http://navchtaicoffee.blogspot.com/-оос...

Уран сэтгэх увидас буюу
Ургуулан ойлгох зураг


Зураач хүний нүдний ур, гарын ур, ухааны ур гурав тэгш цогцолвоос тэнгэрийн зураач Бишүүгармаад дөхөж очдог гэнэм. Соосайд төрөлхөөс нүдний ур ч, гарын ур ч байсан, иймд чухамхүү ухааны ураа хурцалваас Монголын гэсэн сэтгэлгээний урлагийг бүтээхэд нэмэр хандивлаж чадна гэдгийг ухаарч, үүнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр шамдсан. Европ маягийн бодит зураг үзсээр байгаад «үгүй мөн адилхан зуржээ» гэж шагшраад сурчихсан бид Соосай зураачийн бүтээлийг өнгөцхөн хараад «ямар адилгүй зураа вэ» гэж шогширч болзошгүй. Учир нь социалист реализмаас гажсан бүтээл нь бид бүхэнд оньсого байсан юм. Иймэзс Соосайн зураг ч оньсого шиг л байсан. Оньсогыг тайлж болдог, тайлахын тулд ургуулан бодох ухааныхаа шандсыг сорьдог гэдгийг ойлгоогүй. Тийм ээ, зураачийн зурсан юмны нь далд мөн чанар, ил донж байдлыг «дотоод нүдээр» харж, дотор сэтгэлээрээ бясалгах учиртай. «Би чамайг улаан нүүртэй зурж болно. Чиний өмнө улаан ширээ байвал түүний туяа ойгоод нүүр чинь над ув улаан харагдаж болно» гэж Сорсай нэг хэлсэн. Ингэж хэлэхэд нь хөхийг үзэж байгаа нүд хөх оногдохуунтайгаа адил хөх болдог гэж манай нэрт гүн ухаантан Агваандандарын айлдсан нь сэтгэлд зурсхийж байсан. Нүүгэлтсэн хөх үүлтэй, улбар шар хаяатай тэнгэрийг үзэхүл нар жаргаж байгаа байдалтай. Элчилгүй уудам талаар ув улаан зээр цахилж явна. («Мэнэнгийн талд»). Час улаан зээр гэж үнэн-дээ хаа байх вэ. Гэвч жаргаж байгаа нарны туяанд улаан харагдана гзсэн зураачийн ургуулал тэр. «Бүжигчин» гэж зургийг нь зэрвэс харах юм бол эрээн мяраан будаг нялчихсан л үзэгдэнэ. Гэвч анхааран сайн ажиглавал өнгөний тэр хоршил дундаас дэгдэн дүүлэн бүжиж буй бү-жигчин бүсгүйн дүр тодронхон ирнэ. Ер нь Соосайн зургийг үзэж байхад уран сайхны таашаал төрөхийн хамт утга чанарыг нь ойлгох эрмэлзэл төрнө. «Хүнийг нүдгүй зурж болъюу, чингэхдээ юм халиаж байна гэж бодогдохоор дүрслэх учиртай буюу, бас чихгүй зурж болъюу, чингэхдэз юм сонордож байна гэж бодогдохоор дүрслэх ёстой буюу» гэж Ли Юин айлдсан нь Соосайн бүтээлд яв цав холбогдож байна даа гэж бодогддог. Зураачийн «Зэрэглээ» гэж эх түүхээ ч эрээн зэрэглээ болгосныг харуулсан нэгэн сонин бүтээл буй. ХШ зууны дөрвөн морьтон бүсгүй их говийн мяралзах зэрэглээн дундуур наашлан айсуй. Морьтонгууд ирэлзэх зэрэглээнд их л сонин янз хэлбэртэй болжээ. Хүмүүсийн нь ч, морьдын нь ч нүд, чих, ам хоншоор гэж сайн ялгарах юмгүй. Гэвч яахын аргагүй л дөрвөн морьтон бүсгүй айсаж л явна.

Ер нь сэтгэлгээний зураг зурах урам зориг хэдийнээс орлоо доо? Соосай хүннүгийн тухай нэг зураг зураад Ринчен докторт үзүүлсэнд Ринчен гуай ихэд таалж «Би өөрт тань нэг юм үзүүлье. Энэ нь зураг ч байж магадгүй, бичиг ч байж магадгүй» гэжээ. Тэр үзүүлсэн зургийг нь ашиглаад «Эх» гэдэг зурагт хуудас хийжээ. Үүгээрээ 1967 онд Польшид болсон олон улсын зураачдын зургийн үзэсгэлэнд оролцож, дөрөвдүгээр байранд шалгарч олон улсын бьенналийн шагнал авсан. Энэ нь сэтгэлгээний зургийн моринд баттай дөрөөлөх урам хайрласан.

Өндөр хөгжилтэй орны сэтгэлгээний урлагийн дүрслэх маяг, утга агуулгыг хуулбарлалгүй, жинхэнэ монгол сэтгэлгээний зургийг бүтээх оргилуун сэтгэлдээ хөтлөгдөж Соосай өнө эртний өвөг дээдсийнхээ хадан дээр зурж хоцроосон сүг зургаас авахуулаад, буган чулууны зураг, хүннүгийн ширдэгний хээ гээд эртний зургийн барилыг судлан уран бүтээлийнхээ дүрслэлийн нэг арга болгожээ. «66 онд Ховдод очихдоо Гурван цэнхэрийн агуйгаар орсон. Монголын эртний урлаг лут гүн ухааны шинжтэй шүү. Хэдэн сая, хэдэн мянган жилийн өмнө ингэж айхтар хийсвэр сэтгэнэ гэдэг. Нааш яваад Хүннү, Сүннү-гийн урлаг, бурхны зургийн өнгөний хослол ч гэсэн дээ. Одоогийн бидний учрыг нь олж ядаад байгаа юмыг мөн ч айхтар хийсэн байдаг юм даа!» гэж Соосай бахархсан. Сэтгэлтэй хоёр залуу малын бэлчээрт уулзан чулуу таалцаж байгааг харуулсан «Уулзалт» гэдэг зургаа хараар дэвсгэрлэн улаанаар дагнааслаж нагтан зургийн янз оруулаад, дүрсээ хүннүгийн зургийн маягаар хийжээ. «Ийм зургийг нь примитивизм гээд манайхан Соосай гуайг маань хуйхалж байсан» гэж манай найз урлаг судлаач Дашбалдан ярьсан. Манайхан ч яах вэ дээ, урьдаа барьдгийгаа «хуйхлахдаа» үнэхээр уургын морь шиг улс.

Гэтэл «Советская культура» сонины 1976 оны 55-рт бичихдээ: «Соосай монголчуудын өвөг дээдсийн эртний урлагийг гүнзгий судалсандаа дулдуйдаж, «Монгол» хулдаасан барын сонирхолтой цуврал зураг хийжээ. Эдгээрийн дотроос Морьд, Тэмээ гэсэн хоёр зураг гоц ялгарч байна. Эдгээрийг хадны сүг зураг болон буган чулуун хөшөөний зургийн санаагаар зуржээ. Амьтдын дүрс зураглалын хувьд маш уран, монгол ардын урлагт л байдаг болзмол байдал төгс, тэр ч байтугай морь тэмээний бие нь Монголын өмнөх үеийн нүүдэлчдэд л байсан, хадны зурагт үлдэж Хоцорсон эртний алхан хээний зүйлсээс бүрдсэн мэт ажээ» гэжээ. Уран чадвартнаа өөрийнхөн нь өөлөөд, өрөөлийнхөн нь өргөөд, энэ нь гэм биш зан, гэнэт биш хуучин болж дээ хөөрхий.

«Соосайн зургийг ямар зураг гэвэл таарах вэ?» гэж Дашбалдан найзаас асуухад «чимэглэлийн» гэж тэр маань хариуллаа. Ээ дээ, юу л бол. Өчүүхэн би урлаг судлаач биш боловч үнэндээ баахан эргэлзнэм. Бүүр 60 хэдэн оны эхээр Эдвэрд Сабо, Олджрих Морис гэсэн Чех хоёр багшаараа зар чимэглэлийн зураг гэдэг юмыг заалгаж байсан үеийнх нь бүтээлийг бол «чимэглэлийн» гэж хэлж болох юм. Гэтэл одоо бол?! Тэгээд чухам ямар измд Соссайн бүтзэлийг хамааруулах вэ? гэж эргэцүүлж нэг боддоо. Примитивизм, абстракционизм, авангардизм, сюрреализм, кубизм гээд бишгүй л олон изм бий л дээ. Харин Соосайн зургийг заавал измд багтаах гэхийн хэрэг бий юу? гэж дахин бас тунгаалаа. Алпваа изм гэдэг уран бүтээлчдийн чөлөөтэй сэтгэхийг боомилох гэсэи онолчдын зохиосон цэцэрхэл юм биш үү. XIX зуунд импрессионистууд яаж зовов? XX зуунд авангардистууд яаж зүдрэв? Авангардизм гэснээс "манай авангардист залуучуудын зураг сайн байна лээ шүү" гэж Соосай маггаж байна. Тэр бүхнийг алийг тоочиж барах вэ? Ингэхлээр зураач маань өөрийнхөө өвөрмюц сэтгэснээр, ертөнцийг өөрийнхөөрөө өвөрмөц харж бясалгаснаар зурж л байг. Заавал түүний уран бүтээлийг «жаазанд» аваачиж хийх гэхээ болъё. Хүн эхлээд ойлгохгүй л байг. Сүүлдээ ойлгодог болно шүү дээ. Их сэтгэгч Күнз сургахдаа "Хүн намайг ойлгохгүй байхад би гутардаггүй, харин би өөрөө хүний айлдаж байгааг ойлгохгүй байвал л гутардаг" гэсэн. Соосай маань Күнз биш боловч өөрийнхөө сэтгэлээс төрөгдөж зурсныг хүн ойлгохгүй гэж айгаагүй, түүндээ зүрх сэтгэлээ өгсөөн. Тэгэхдээ нэг онцлог нь академизмын өөрийг нь хажигласан шиг академизмыг ер хажиглаагүй, сонгодог тэр аргаар хааяа зураг зурдаг. Гэхдээ нэг сонин зүйрлэл хэлсэн нь: «Сэтгэлгээний зураг үргэлж нухаж байгаад бодит зураг зурахад дандаа бууз идэж байснаа гурилтай хоол идэхэд сонин байдаг шиг л сонин» гзсэн.

80 хэдэн оны эхээр юмсан. Миний бие Чехословакийн урлаг судлаач доктор Мирослав Тиха гэдэг хүнийг даган хэд хоног явж билээ. Дүрслэх урлагийн музейг үзүүлэхэд минь тэрвээр эртний урлагийн зүйлийг их л шимтэн сонирхож үзсэн мөртлөө манай үеийн зураачдын бүтээлийн хэсэгт ирэхдээ хальт мөлтхөн гүйлгэж хараад өнгөрсөн юм. Үүнд нь зураачдынхаа өмнөөс гоморхох сэтгэл терж, тогтож үзээгүйн учрыг лавлавал «Энэ бол зөвлөлтийн бодит зургийн хуулбар байна» гэж хэлээд амыг минь тагласансан. Гэвч сачийгаа мэдэхгүй мөртлөө мөчөөгеө өгөхгүй санаатай маргах гэсэн чинь «Үе үеийнхний уран зураг гэдэг давтагдашгүй байх учиртай. Урьд үеийнхнийхээ буюу хажуу хавирганыхаа улсын зургийг хуулаад байвал танай дүрслэх урлагийн сэтгэлгээ хөгжихгүй шүү дээ» гэж хэлээд намайг таг суулгасансаи. Тэр үед Соосайн зураг үзэсгэлэн музейд тавигддаггүй байсан. Хэрэв Соосайн зураг музейд байсан бол Тиха юу гэж хэлэх байсан бол? Нээрээ сэтгэлгээний урлагийг сайн ойлгодог гадаадынхан Монгол зураачийн «сэтгэлээс төрөгдөж зурсан» зургийг юу гэж үнэлэх бол?...

11 Сэтгэгдэл:

Арима said...

хөрөнгөтний урлаг нэрт үзэсгэлэнгээс анх түүний бүтээлийг харж блаа. 2008 онд бхаа гарч бсан. "Эх" гэдэг хачин жиг зургийг нь харж баахан зогссон юм.
Болдсайхан эмч түүний тухай нэлээд юм бичиж энд тэнд нийтлүүлсэн байх шүү. зотон будгийн мөнгө ч байхгүй тул ихэнх зураг нь цаасан дээр үлдсэн гэж, элдэв цаасны тасархай, зотонгийн өөдсөн дээр зургаа зурж явсан гээд л, тэсэрч дэлбэрсэн энерги, эрчимтэй бүтээлүүд туурвидаг "эсэргүү" уран бүтээлч гэх мэтээр бичсэнээс нь л энэ хүний тухай хальт мөлт "дуулж" явлаа.

Б.Баясгалан said...

Өө харин тийм. Үзэсгэлэнг нь нээгдвэл заавал очиж үзнэ ээ.

navchtaicoffee said...

Sain uu? unuudur iim saihan bichleg unshdag yamar saihan udur bas uchral baivaa gej bodloo...uneheer ih bayarlallaa ooriin blog deer ene bichlegt dutsan Soosain guain neg zurgiig tavilaa orj uzehiig husye. Blogt chini bainga tsochilj saatdag shuu

Б.Баясгалан said...

mash ih bayarlalaa

Anonymous said...

Ãî¸ þì îðóóëæýý. Áè ÷èíü íýýðýý îþóòàí áàéõäàà êóðñûí àæèë ÷ ÷ áèë ¿¿ áèå äààëò ÷ áèë ¿¿ ýíý õ¿íèéã ïèêàññîòîé õàðüöóóëæ õèéãýýä á¿ð ãýðò íü î÷èæ óóëçàæ áàéñàí õ¿í áàéãàà þì.Ñàïïîðîãèéí àðèéí áàéøèíä íýëýýí õºãøèðñºí íýã èõ óðò ¿ñòýé ºâºº áàéñàí. Íýã ºäºðæèí óðëàíä íü þì ÿðèóëààä. Ãàë çóóõíû ºðººãºº óðëàí áîëãî÷èõñîí ÷ áàéë óó... Àêèì ãóàé ìàø èõ áè÷ñýí þì áèëýý.

Б.Баясгалан said...

та тэгвэл их хүнтэй амьд сэрүүнд нь уяран золгосон тун азтай хүн юм.

Anonymous said...

neeree aztai yum bn shu bi. daanch ter ued yu hiij yavaagaa meddeggui baij de

Б.Баясгалан said...

хэнийг чухам хэн байсныг мэдэлгүй өнгөрөөчих явдал амьдралд их бий шүү.

Tsubaki Sanjuro said...

Doorhi Link-uud ruu orj G.Soosai zuraachiin zurguudaas sonirhono uu.

http://www.tsagaandarium.org/users/soosai_g

http://www.art-gallery.mn/%D1%83%D1%80%D0%B0%D0%BD-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3/%D1%82%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD-%D0%B1%D1%83%D0%B4%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3?album=17&gallery=996

http://www.art-gallery.mn/%D0%B3%D1%80%D0%B0%D1%84%D0%B8%D0%BA-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3/%D0%B7%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BC%D0%B6%D0%B8%D1%82-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3?album=14&gallery=833

Tsubaki Sanjuro said...

http://www.art-gallery.mn/ ruu orood uran zurag- toson budgiin zurag dotroos G.Soosain zurguud baigaa.
Mun zuraasan zurag- zohiomjit zurag ba zuragt huudas section-daas G.Soosain guain zurguudiig sonirhooroi.

Б.Баясгалан said...

MASH IH BAYARLALAA