2011-11-28

Тулган шаардлагад хариу

2011-11-28
Бараг сарын өмнө уртаас урт нэг захиа ирсэн юм. Дараагийнх нь арай богино. Гэхдээ утга санаа нь их эгдүүтэй. "Хөх мэдрэхүй гэж бүлгэм анхнаасаа биесээ л мандуулах гэж гарч ирсэн байна. Та нарын зорилго тийм биш юм бол үе тэнгийнхээ адилхан залуучуудыг ярьж хэлж бай. Надад захиа бичээд хэрэггүй, шууд блог дээрээ зарла," гэсэн байв. Үүнийг нь би найзууддаа ярианы хачир дор дурсаад, хөнгөхөн гайхацгаагаад өнгөрсөнсөн. Харин ч бид бусдын тухай хамгийн их ярьдаг гэдгийг уг нь энэ муу навсархай блогийг ухаад үзвэл мэдэж болох байх. Надаас илүү ярьдаг нь манай Баяраа. Бараг л өөртөө хариуцлага үүрүүлчихсэн юм шиг бүтээлч ханддаг болтой юм билээ.

Тэгтэл өнөөдөр ахиад л захидал ирлээ. Энэ удаад "Ичээч," гэсэн үгний ард анхаарлын тэмдэг  гурвыг зоосон байв. Аймаар ч юм шиг. Захидал бичигч бээр бид мэтийн бүлгэмдэгсэдийг давж хашхирч чадахгүй, дарагдаад бачуураад байгаа нэгэн бололтой. Гэтэл тэр хүн ганц юмыг ерөөсөө ойлгохгүй байна. Түүний шаардаад байгаа дүгнэлтийг гаргаад сууж байдаг Би хэн бэ? Бусдад үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ гуравдагч этгээдүүдэд уншуулж суудаг би хэн юм? Ядаж би уран зохиолын мэргэжилтэн биш. Судлаач, шүүмжлэгч нь ч биш.  Уншигчийн хувьд ч тун маруухан нэгэн. Дээр нь ийм марзан ч юм шиг, тэнэг ч юм шиг сэдвээр маргаж суух нь яг энэ цаг мөчид хэтэрхий эртэдсэн хэрэг санагдана. Эрт байна. Үхэн үхтэл, үхсэний дараа ч эрт хэвээрээ л байх вий гэхээс эмээж байна. Инээж байна.

Гэхдээ би бичлэгээ нэгэнт ингээд гарчиглачихсан хойно тэр хүний хичээл зүтгэлийг бодоод ч болохнээ хариулъя даа. Тэгээд ч хүн магтах шиг сайхан бас амархан зүйл хаа байна. Маш сайхан зүйл шүү дээ. Надаар ийм сайхан зүйл хийлгэж байгаа тэр хүнд баярламаар ч юм уу?

Үе тэнгийн, үнэхээр чадалтай гэж боддог, хийсэн бүтээснийг нь хүндэлдэг хүн аз болоход байна шүү. Г.Лхагвадулам гэж эмэгтэйн шүлгүүдийг, орчуулгуудыг энд хэлэх байна. Надаас үсрээд ганц хоёр л эгч болов уу. Тэгэхээр үе тэнгийн гэдэг шаардлагыг хангана гэж найдъя. Цаашид ч зөндөө ихийг бүтээнэ гэдэгт нь эргэлздэггүй болохоор энд түүнийг л бичье дээ. 

Нэг хүний санаа амарсан байгаасай!
Сайн үйлс дэлгэрэх болтугай!

18 Сэтгэгдэл:

Жаргалсайханы ОРГИЛ said...
This comment has been removed by the author.
Solera said...

Ямар аймшигтай юм. Зарим утгаараа эгоизмыг дэмжигч би энэтэр бол шууд л с өгнө.

Б.Батзаяа said...

Ер нь хүний үнэлэмжид хөндлөнгөөс нөлөөлнө гэдэг бүтэхгүй зүйл, бас нөлөөлөх гэж оролдоно гэдэг тэнэг хэрэг.

-Чи яагаад энэ хүний бүтээлд дуртай байгаан, яагаад тэр кино чамд таалагддын, энэ дуунд чи дуртай байж болохгүй, чи ер нь яахаараа ногоон өнгөнд дуртай болдын. Битгий тэрийг магтаад бай, энэ хүмүүсийг бас магтахгүй бол тануус ичээч... энэ нэг л биш ээ хэхэ.

Зүгээр л мөр мөрөөрөө, зам замаараа амьдрах шиг сайхан юм хаа байна. Баясаад хэлэхэд замын ноход хуцаж л байдаг шүү дээ.

Б.Баясгалан said...

Bayarlalaa...

Ingehed bi tashalaa nuudaggui hun yum baina, bodood baihad. Taalagdsaniigaa bol shuud l heldeg sh dee. Nadaas tiim ug sonsoj baisan *ХМ* - iin bus humuus zondoo bii bhaa... hehehe.

Getel tsaana chini huviin bish iluu public baidald heluulj baij taashaal avdag humuus baih shig baina... hehehe

Д.Нямдорж said...

Тоолоо гээд ч яахав, тоохгүй гээд ч яахав. Хүний эгдүү хүргэж амьдарна гэдэг ч хүсмээр эд биш л дээ. Хүсээгүй байхад л эгдүү нь хүрдэг бололтой. Энэ мэт юмыг энд тавих хэрэг ч байгаа юм уу...

За тэгээд бүгд буцаж, бүтээл үлдэх хорвоо. Гэгээн хүмүүст сүүдэр битгий хүрээсэй.

Б.Баясгалан said...

Өө, тоохгүй гүрийгээд байсан чинь 4 дэх, 5 дахь, 6 дахь захиагаа бичих янзтай. Хагацахын түүс болж л бичлээ.

Elbegtugs said...

Bachuurch uheh geed bgaa bol tegeed chadahaaraa saihan hen heguudee muulaach dee ter odoo haashaa har nohoi ve kkk

Enbos said...

За за уучлаарай, би дахиж тийм захиа бичихгүй ээ

Б.Баясгалан said...

Enbos!!! Olon yum yariad baival nernii chini utgyg yarichihna shuu humuust!!!

hehehe

В.Түвшинтогтох said...

http://www.youtube.com/watch?v=9h8BogsIjCc

Тэнгэр шиг бай гэж
тээр нэгэн жилийн
Тэр нэгэн хавар
тэр нэгэн хүн хэлжээ...

Б.Батзаяа said...

Enbos!!! Olon yum yariad baival nernii chini utgyg yarichihna shuu humuust!!!

Ийм сайхан ил юмыг заавал яриад ямар хэрэг байсын?

Б.Баясгалан said...

Энбос захидал бичсэн хүн нь биш ээ. Наадах чинь марзганаж байгаа юм. Харин "Энбос" гэж нэр нь үнэхээр хөгжилтэй түүхтэй байхгүй юу даа...

Жаргалсайханы ОРГИЛ said...

Чи одоо интернэтээс ханиад тусчихдаг юм байх даа.

Б.Баясгалан said...

medehgui ee... say neg gazar shuleg unshih gesen chini hooloi zagatnaad 'us us us' gej hashhirmaar bollooshdee... bariad baisan chini nulims goojih geed bur... hehehe

Enbos said...

Ус ус ус гээд хашгирчихгүй, би гүйгээд артлын ширээн дээрээс ацраад л өгөх байлаа. хэхэ

Баясаа азгүй, 2 ажилхан номтой хэхэ

Enbos said...

гэснээс, тэр нэрний талаар одоо март

Б.Баясгалан said...

mart geh tusam chini batatgan sanana sh dee.

odoo bur tsoriin gants nomtoi bolson sh dee. neg nomoo zamdaa deeremduulsen.

Жаргалсайханы ОРГИЛ said...

Бид мундаг юмаа л гэж бодож яв!

 
◄Design by Pocket Distributed by Deluxe Templates