2011-12-22

Эмгэнэнэ...

2011-12-22
Тэр биднээс явчихлаа.
Ийм мэдээ дуулах, дуулгах дандаа гашуун байдаг.
Хорвоо.., хорвоо л юм даа.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, 
Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт,
"Болор цом" наадмын хошой тэргүүн байрын эзэн,
Монголын Радиогийн "Малчин" нэвтрүүлгийн сэтгүүлч
Цэндийн ЧИМИДДОРЖ. 

Хайрт ах минь..,
Соёлын гавьяатын тэмдэгээ зүүгээд 
Төрийн ордоноос гараад ирэхэд нь 
тэвэрсээр зогсоод тэс хөлдчихсөн
ийм том баглаа цэцэгтэй угтаж байлаа.

11 Сэтгэгдэл:

Solera said...

Даяанд ганцхан цуургагүй сэтгэл таных... Амар амгалангийн оронд учрах болтугай.

Д.Нямдорж said...

Хүмүүс ямар ойрхон яваад байна даа. Энэ чимээ яагаад ч юм ойртоод байх шиг. Миний радиогийн багш... "Редактор: Цэндийн Чимэддорж Нэвтрүүлгийг бэлтгэсэн: ... "... Та амьдарсаан...

С.Начин said...

Иргэний үнэмлэхээ авах гээд хороон дээрээ очоод буцаад тв уруудаж гүйж байгаад мөсөн дээр хальтрахад минь татаж босгохдоо бүү яаар сэтгэл дотроо яаарч бай гэж хэлж байсан хүн. Бурханы орондоо амгалан төрлийг ологдээ.

Anonymous said...

HARAMSAV ...nvdee aniad shvleg bodoj bgaa turhiig ni uhtlee martahgvi.

Sanjaa

Bexenzvrxt said...

Эмгэнэл илэрхийлье. Хамгийн сүүлд түүнтэй тааралдаж уран бүтээлийн олз омогийг асуутал "Өөрөөсөө өндөр чамаас намхан явна даа хүү минь" гэж билээ.

Sudarchuluun.E said...

Ум мани бадме хум....

Anonymous said...

Алтан өлзийт нар хүртэл ээл нөмөр царайчилдагийг, Аугаа соёлдоо ойр байдгаараа та минь л мэднэ дээ, Ардынхаа дуутай цуг уйлж хайлж морио гуядан давхихад минь Аргагуй найрагчийн чанартай ах минь дуун дотроос мөнхөд аргадсаар байх болно. Зүүн хөндлөнгийнхөө зөөлөн чулуудтайгаа тэнгэрээс мишээнхэн бөгцөг нясалж жаргадаа эрхэм ах минь. Ум Ма Ни Бад Мэ Хум.

Я.Баяраа said...

Ачаа даах нь буцаад, алдар хайх нь үлдэх хорвоо.

Арима said...

Батмаа бид хоёр багахан хүлэмцүү, бас туж л мөнөөх төгөлдөрөө шившсээр явах түүнийг хоёр талаас нь дэмнэн зам хөндлөн гарч зөөврийн тэргэнд суулгаж өгч билээ...

М.Энхбаатар said...

...Тэврэлдэж ургасан яргуйн дэлбээг гэшгэчихэж,тэр л лав унагагүй адууны мөр байх...энэ зайд хэн очих...

leo said...

Цэндийн Чимэддорж Чимэддоржийн Самбуубаатар (аавынх нэр Чимэддорж гдг бсан юм) гээд манай нэг найз шүтдэг бсандаа... амгалан нойрсох болтугай...

 
◄Design by Pocket Distributed by Deluxe Templates