"Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэм "Max" төвийн "Art" галлерей-н хамт олонтой хамтран "Яруу найргийн уншлага" зохион байгуулах гэж байна. Сэтгэлдээ бясалгаж, дэвтэртээ нандигнасан шүлгүүдээ бусадтай хуваалцах, найраг шүлгийн сайхныг шимтэн сонсох гэсэн хүн бүрт уншлага маань нээлттэй.
Энэ бол зөвхөн "Хөх мэдрэхүй" гэж бүлгэмийнхэний уншлага бус. Та шүлэг бичдэггүй байсан ч өөрийн хүндэлдэг найрагчийн, дуртай шүлгүүдээ уншиж болно. Бас уран зохиол, яруу найргийн тухай үзэл бодлоо хуваалцаж ч болно. Энэ тохиолдолд биднийг зүгээр л зохион байгуулж буй улс гэж ойлгоорой!
Бай шагналын төлөө яруу найргаар уралддаг биш, бай шагнал авах гэж шүлэг бичдэг бус, зүгээр л сэтгэлээрээ бичсэн шүлгүүдээ сэтгэлээрээ уншдаг, бусадтайгаа хуваалцдаг нэг тийм хандлагад ойртохсон гэхдээ энэ мэт уншлагыг бид байс байсгээд зохион байгуулдаг билээ. Энэ уншлага бол тэр хүслийн маань илэрхийлэл, тэр л үйл ажиллагааны маань үргэлжлэл юм.
Дашрамд дурдахад бидний үйл ажиллагааг дэмжин 300 хүний багтаамжтай танхим,
хөгжим, дуу авианы тоног төхөөрөмжөө харамгүй гарган өгч буй Art галлерейн хамт олонд маш их баярлалаа. Цаашид бид хамтран энэ уншлагаа 2 сар тутамд нэг удаа
уламжлал болгон явуулж байх юм.
"Хөх
мэдрэхүй" бүлгэм найман гишүүнтэй. Ирсэн хүмүүст манайхан номоо
бэлэглэж болох байхаа. Мэдээж боломжийнхоо хэрээр. Манайхны хамтарсан
анталоги хүнд бэлэглэх битгий хэл өөрсдөд маань ч үлдээгүй тул гишүүд
тус тусын номоо бэлэглэж болно вий. Жишээ нь Нарангэрэл "Тийн мэдрэхүйн
гуниг"-аа, Баяраа "Цөн"-гөө, Дээгий эгч "А тэмдэглэл"-ээ, Оргил "Одод
бороо шиг байхад"-аа. Миний нэг ном бас бий.
Харин Элбэг, Хангал, Бүүвэй гурвын маань ном олдохуйяа бэрх гэдэг ангилалд орсон болно. Тэнд хүрэлцэн ирсэн ах дүү найрагчид өөр өөрсдийн шинэхэн номоо танилцуулж бас болох вий.
Уншлагын тов: 1-р сарын 20-ны Баасан гаригийн 18.00-д эхлэж 20.30-д өндөрлөнө.
Хаяг: Баруун дөрвөн зам, Мах Mall/Рамада зочид буудлын 5 давхар дахь ART уран зургийн галлерей.
Баасан гаригт энд уулзацгаая!
16 Сэтгэгдэл:
Ineej uulzaya.
баярлалаа хөдөлмөр зүтгэл гаргасан найзууддаа. төрийн халамжийн бодлогын нөлөөгөөр хойш суудаг болчихжээ. инээж уулзая
Инээж уулзая!!!
Ард нь гурван анхаарлын тэмдэг.
ийм олон анхааруулга ч арай дэнднэээ гсн
hehehe... teneg huuhed chini uur gargachihlaa.
saihan hereg bna. ter odor l udaan zoriod uulzaj chadaagui humuustei jich uulzahnee he he.
oo, tiim sh dee... Chi mini ireerei.
ochihiig bodnooooooo.bas 3 busguidee bayrlalaa unheer.....
kenb chi? kkkkk
buuvei l bna
Үгүй мөн үнэд орвоо. Очихыг бодноо гэчихжээ. хэхэхэ... Би бас очихыг бодноо, тэгэж багйаад нэг бодноо, бодож найгаад нэг юм болноо...
sarlag and mine irj bid neg haluun am buleerei uulzah nee.ene ch bas tiim olon bolood bdggui mich shuu 8laa hamt humuus ch aztai l bna da
Buuvei goloor ni helj
Ахлай!!!
Áëîãò íü îðæ ñýòãýëä ãýãýý òàòààä ãàðäàã øèãýý, íýã ë èõ õ¿íäëýýä ãàðäàã øèãýý, çºâõºí ãî¸ûã îëæ õ¿ðòýýä ãàðäàã øèãýý Áàÿñààãèéí áàñ Äýýãèéãèéí áàñ Íàðàíãýðýëèéí ø¿ëãèéã ñîíñîõ áîëîìæ îëäæýý. Íàä ìýò ñîíñîã÷ î÷èæ ñîíñîæ áîëîõ áîë î÷íîî.
Ирээрэй. Болорхон байна гээд албан ёсоор танилцахаа мартваа.
Post a Comment