(хэрэм нэвтлэх шинжлэл)
Ер нь шүлэг бичнэ гэдэг бол маш хүнд өвчилсөн гэсэн үг. Галзуугийн хүнд үе л дээ. Түүнийг судлана гэдэг бол сэтгэл мэдрэлийн эмчийн нарийн ур чадвар шаардах ажил. Энэ ажлыг шинжлэх ухаан гэж ойлгоод их мэдэгч царайлсан нөхдүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс шомбодно гэдэг яав ч ариун явдал биш. Хүнд ажил. Хүн шүлэг бичиж эхэлсэн цагаасаа өөрийгөө эмчлэх өч төчнөөн арга хайдаг. Өөрөөр хэлбэл түм буман оролдого хийдэг гэсэн үг. Тэд бол шүлгүүд нь. Даан ч ойлгодоггүй. Түүнээс биш зэрэг цол, алдар гавъяа, өнгө мөнгө олдог гэж бодож байгаа бол том эндүүрэл. Одгоог би Франсуа Вион-ийг орчуулснаас эхлээд Эдуард Лемоновоор төгстөл нь уншжээ. Түүний шүлгүүд нь өвчлөл, орчуулгууд нь эмчилгээ. Одгоо үргэлжийн ажиглагч байв. Түүний залуу цагийн имидж. Каракул малгай, каракул захтай драфан пальто. Нэг ”Болор цом”-ын дараа 5 номерийн тролейбусанд хойт хаалган дээр бодлогошрон зогсохыг нь би харсан юм. Тэр яг л тевтоны рыцар шиг харагдаж байлаа. Ихэмсэг. Болсон болоод өнгөрсөн үйл явдалд дүн шинжилгээ хийж, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байгаа хүний дүр зураг.
Харин өнөөдөр. 2012 оны 1 дүгээр сар 20. Max Mall-ийн 5 давхарт ”Хөх мэдрэхүй” бүлгийнхэн яруу найргийн чөлөөт уншлага хийв. Уран зохиолын амьдралд болж буй хамгийн эрүүл уншлага. Одгоо, Галсан, Момо... нүүрэндээ плиткатай, нүдэндээ зажигалктай бацаанууд. Бас бус хүмүүс... Үнэндээ Одгоо ”Би үхсэн хүн. Та нарт үхсэн хүний шүлэг уншиж өгье” гэж хэлэх тэр л агшинд би уйлмаар санагдсан юм. Тэр урьдийн Одгэрэл биш ээ. Үнэндээ урьдийн Одгэрэл үхсэн. Тэр эдгэрсэн гэсэн үг. Би үүнээс хойш хүн болсон гэсэн үг. Яруу найргаас учир шалтгааны ухаан, шалгагдсан шалгарсан ухаанд шилжсэн гэсэн үг. Бэлгийн бойжилтын яруу найргаас оюун санааны яруу найрагт шилжсэн хүний үг. Яруу найрагчийн амьдралын хамгийн дээд шат, эдгэрэл эвэршээлийн тухай үг. Би ингэж л ойлгож байна. Бид чинь нэг жижигхээн гал юм. Гэрэлтдэг. Жингүй, биегүй, зүг чиггүй... Хүний биеийг хувцас шиг сольж, нэг биеээс нөгөө биед төрөхийг төрөх үхэх гэдэг. Бүдгэрч, тодорч, бүр шатах шатаах эсэхийг, эдгэрэх эсэхийг шийдэх яруу найраг гэдэг боломж өгсөн өвчтөнүүд...
Үүнээс хойш ахийгаа ч гэсэн битгий ир гэж хүчилж байгаарай. Нэгэн амаар хоёр хэлээр өгүүлэх шудрага бус... Одгоо минь, эдгэрэл минь, энэ цээжин дээр байсан нэг их том бул чулууг аваад чулуудчихлаа. Эгээрэл гэгээрлийн замд шулуудсан чамдаа амжилт хүсье. Чаддагаараа ганц юм цохиё доо Савка нь.
Жич: Од хэмээх нь От гэсэн түрэг үг. Гал гэсэн утгатай. Гал юм чинь гэрэлтэй л байж таарна. Одгоо л байж таарна. Ийм хүмүүс байдаг тулдаа л Монголын яруу найраг тансаг байдаг юм даа.

Г.Ням-Очир

6 Сэтгэгдэл:
Ням-Очир ах бид хоёр нэг тийм аман гэрээ байгуулаад, интернэтэд тохинуулсан миний энэ нэг жаахан мухарт тэр хүн хүссэн бүхнээ бичиж тавьдаг гэх үү, бичсэн бүхнээ хүсч тавьдаг гэх үү, нэг тийм.
Юу ч биччихээд над руу и-мэйлдээд "наадахаа нийтэлчихээрэй!" гэсэн байлаа надад хамаагүй, би нийтэлж л орхино. Бид хоёрын амаар хэлэлцсэн гэрээ тийм юм. Түүн дотор нь ямар мундаг юм бэ гэж уулга алдмаар ч юмс байдаг, сонин юм байна шүү гэж гайхахаар ч юм бий, миний өөрийн онолдуулсан номын эсрэг зүйлс ч байдаг, хүвь хүний итгэл үнэмшилтэй минь мөргөлдөхүйц зүйлс ч байдаг.
Гэхдээ өчигдөржин найз нөхөдтэйгээ сахилга батгүйтэж яваад, бөххөн унтаад өглөө сэрэхдээ "Үүнийг нийтлээрэй" гэсэн Ням-Очир ахын энэ мэйл-ийг аваад, доторхыг нь уншихдаа.., яагаад юм гунигтай санагдаад, нийтэлмээргүй, эсвэл хоёулаа үүнийгээ ядаж сарын дараа нийтэлье гэж гуймаар.., хоорондоо ярьчихаад мартаж орхиё гэж учирламаар ч юм шиг санагдав.
Тэнд нэг хүн их өөр зүйл рүү тэмүүлээд, Баяраа бид хоёр голтой шиг эсрэг зүгт нь чангаагаад, хүсэхгүй байгаа зүйлсийг нь инээж байгаад хийлгээд ч байдаг юм шиг айхтар харамсах мэдрэмж өчигдөр, уржигдар, түүнээс ч өмнөх өдрүүдэд төрөөд л байсан ч... яагаад ч юм ахыгаа өчигдөр хүртэл тэнд аваачаад л, тэгээд Ням-Очир ахын дээр бичсэн зүйлс болоод л... ийм байнам.
Гэхдээ бид хэдээс өөр хүмүүсийн үгээр болох ч билүү? Ахынхаа тэр сэтгэлийг бодоод үүнээс цааш "томоотой" байнаа.
Лам ахын амнаас залуу цагийн шүлгийг нь сонссондоо баяртай, бас гунигтай байгаа... Миний өвчин эдгэхгүй ээ.
Улам ихээр үгдрээнээ.
Хүнд нэг зөн гэж юм байдаг. Байдаггүй гэж бодох хүн байвал, бас би хүн мөн бол надад лав байдаг.
Ичилгүй хэлэхэд би Одгэрэл гэдэг яруу найрагчтай маш хожуу танилцсан юм. Өчигдөр цахилгаан шат руу ортол Одгэрэл ах зогсож байв. Бид хоёрын хүрэх давхар нэг. Тэгээд би
-Та сайн байна уу гэсэн. Над руу инээгээд, бага зэрэг гайхан /би чинь шал танихгүй хүн шүү дээ/ инээмсэглэсэн.
Дараа нь бодоход би хэнтэй ч "Та сайн байна уу" гэж мэндэлж байгаагүйгээ бодоод...
Сайн сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам гэж л хэлий даа.
гэхдээ энд ахын хэлсэн үг бага зэрэг, үл ялиг гуйвсан байна. Хүн бүр өөр өөрөөр, өөр өөрийнхөөрөө сонсоно л доо.
"Залуу насны минь өвчин эдгэхэд би үхнэ гэж шүлэглэсэн. Тэр өвчний тухай ярихад би үхсэн хүн шүү"... гэж сонссон санагдана.
Би Одгэрэл ахыг камераар битгий бичээрэй гэж хэлчихээд шүлгээ уншиж эхлэхэд нь арьс хөрзийчихсөн. Үнэн гэдэг үгнээс, дуу хоолойноос, байр байдлаас ер нь хүний бүхнээс мэдрэгдэж болох юм байна даа гэж бодсон.
Post a Comment