2012-01-28

***

2012-01-28

Санахаараа ахиад залганаа гээд
Салгасан дуудлага нь утасны үзүүрт
Хоёр гурав гийнаад тасарсанаас хойш
Хором мөчүүд зогссон мэт байна...

Гадаа цас хаялан, өвлийн шувууд
Гандсан далавчаа цэцэг шиг дэрвүүлж
Үүрээр миний зүүдэндээ атгасан
Үзэсгэлэнт мутрыг дэлгэн харуулж байна...

Хацар уруулын дээгүүр гүйж л баймаар
Халуухан гар нүднээ төсөөлөгдөх нь
Харилцуурын товчлуурыг хөнгөхөн товших
Хас сүмбэн хуруудын бүжиг байна...

Өндөгнийхөө үзүүрээр шүргэх бүрийд
Өвдөх баясах догдлол түрээд
Хамаг биеэрээ би чиний гар дахь
Харилцуурын товчинд хувирсан байна...

Санахаараа ахиад залганаа гээд
Салгасан дуудлага нь утасны үзүүрт
Сарниж амжаагүй байхад би чамайг
Санаж цөхсөн минь ийм хүчир байна...

1 Сэтгэгдэл:

Я.Баяраа said...

Сэмрэв энэ сэтгэл
Сэмэрсэн дээрээ сэмэрсэн
Сэтгэл, Эмэрсэн дээрээ
Эмтэрсэн итгэлээ яанам

 
◄Design by Pocket Distributed by Deluxe Templates